“Элэг бүтэн Дорноговь” хөтөлбөрийн хэрэгжилт 80 хувьтай

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОГОВЬ
erdenebulgan@montsame.mn
2018-11-29 12:34:31

Дорноговь/МОНЦАМЭ/. “Элэг бүтэн монгол” хөтөлбөрийн хүрээнд  2018 онд Дорноговь аймагт анхан шатны эмнэлгүүд 15-аас дээш насны нийт 9066 иргэнийг шинжилгээнд хамруулж, В вирүстэй 503 иргэн, С вирүстэй 259 иргэнийг илрүүлж, 274 иргэнийг эрүүлжүүлжээ.

“Элэг бүтэн Дорноговь” хөтөлбөрийн хэрэгжилт  2018 оны 10 дугаар сарын байдлаар 80 хувьтай  байгаа талаар аймгийн ЭМГ-аас мэдээлэв. Гэхдээ  15-39 насны иргэд шинжилгээнд хамрагдах байдал тааруу байгаа аж. Тиймээс  дээрх насны иргэдийг  харьяа сум, өрхийн эмнэлэгт очиж элэгний B, С вирусийн эрт илрүүлгийн шинжилгээндээ хамрагдахыг эмнэлгийн байгууллагаас уриалав.

Өнгөрөгч  онд Дорноговь аймгийн хэмжээнд 40-65 настай  11 мянга  орчим хүнийг элэгний в,с вирүсийн шинжилгээнд хамруулснаас 1000 орчим хүнээс “с” вирүс, 800 гаруй хүнээс “в” вирус илрүүлж,  хавдрын  олон тохиолдол илрүүлж байсан.

Холбоотой мэдээ