Арсений Яценюкт өөр албан тушаал санал болговол тэрбээр суудлаасаа огцорно гэв

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
nyamtulga@montsame.mn
2016-03-07 10:42:20

КИЕВ. /TASS/. Украины Ерөнхий сайд Арсений Яценюкт нөлөө бүхий өөр албан тушаал санал болговол тэрбээр одоогийн албан тушаалаасаа огцрохоор тохиролцоно гэж улс төрийн шинжээч Руслан Бортник мэдэгдэв.

Украины Аюулгүй байдал, батлан хамгаалахын зөвлөх эсвэл Украины Үндэсний банкны тэргүүн зэрэг Ерөнхий сайдтай нь дүйцэхүйц албан тушаалыг Арсений Яценюкт санал болговол тэрбээр сайн дураараа суудлаасаа огцорно гэж Бортник мэдэгдсэн байна.

Ерөнхий сайдын суудлаа алдаж, парламентын эвсэл дэх түүний намын оролцоо байхгүй болсны төлөө тэрбээр нөхөн төлбөр хүсэж магадгүй бөгөөд уг нөхөн төлбөр нь мөнгө эсвэл хууль сахиулах болон эдийн засгийн байгууллагуудын дээд албан тушаалд түүний намын гишүүдийг томилох зэрэг байж болох юм гэж Бортник мэдэгджээ.

Мөн тэрбээр, Ерөнхий сайдын ажлаа хэрхэн хийж байгаад нь түүнд эрүүгийн ял шийтгэхгүй байгаа бөгөөд үүнтэй холбоотой баталгааг авах нь маш чухал. Ийм баталгааг Украины Ерөнхийлөгч болон Өрнөдийн түнш орнууд олгох ёстой гэж мэдэгдсэн байна.

Д.Нямтулга

 

Холбоотой мэдээ