Гуравдугаар сарын 07-нд болох үйл явдал

ЛАВЛАГАА
ariunbold@montsame.gov.mn
2016-03-07 08:40:07

10.00 цагт “Park hotel” зочид буудалд СХЗГ болон БНТУ-ын Итгэмжлэлийн байгууллагын хамтарсан “Итгэмжлэлийн тэргүүлэх ба техникийн үнэлгээний мэргэжилтний (ISO/IEC 17065:2013) гэрчилгээ олгох” 2 төрлийн сургалтын нээлт болно.

10.00 цагт “Улс төрд монгол эмэгтэйчүүдийн оролцоо: Бэрхшээл ба боломж” сэдэвт хэлэлцүүлэг Туушин зочид буудлын Сүлд танхимд болно.

10.00 цагт Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газар, ШУА-ийн Физик-Математик-Химийн салбарын Бага чуулган хамтран Төрийн ордны Иргэний танхимд “Улаанбаатар хотын хөрсний бохирдлын эргэн тойронд” сэдэвт хэлэлцүүлэг зохион байгуулна.

11.00 цагт Монголын Өмгөөлөгчдийн Холбооны байранд тус холбоо Улаанбаатар хотын Худалдааны танхимын дэргэдэх Арбитрын газартай хамтран ажиллах санамж бичигт гарын үсэг зурна.

11:00 цагт "Үндэсний мэдээллийн төв"-д Төвийг сахих бодлого монголд хэрэгтэй юу сэдвээр иргэний нийгмийн байгууллагууд мэдээлэл хийнэ

11.00 цагт Монголын Гэр Бүлийн Академиас санаачлан 2 дахь жилдээ зохион байгуулж буй Монголын Бахархалт Эмэгтэйчүүдийг шалгаруулах хүндэтгэлийн арга хэмжээ Bluesky зочид буудалд болно.

11.00 цагт Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийн тухай, Ирээдүйн тэтгэврийн нөөц сангийн тухай, Хүүхдийн эрхийн тухай, Хүүхэд хамгааллын тухай хуулиудыг танилцуулах хэвлэлийн бага хурал Төрийн ордны Г танхимд болно.

11.00 цагт “Монгол ньюс” мэдээллийн төвд “Олон Улсын Эмэгтэйчүүдийн их хурал”-ыг Монгол Улсад зохион байгуулах болсон талаар мэдээлэл хийнэ. 

12.00 цагт Тусгаар тогтнолын талбайд "Олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдөр"-ийг тохиолдуулан "Нэг Тэрбумаараа Тэмцье" жагсаал болно.

12.00 цагт “Шонхор” цамхагийн 12 давхарт “Бяцхан зүрх” төслийн санаачлагч Р.Номин-Эрдэнэ мэдээлэл хийнэ.

14:00 цагт Хан-Уул дvvргийн Соёлын ордонд "Олон улсын эмэгтэйчvvдийн эрхийг хамгаалах өдөр"-ийг тохиолдуулан Хан-Уул дvvргийн ээжvvдийг алдаршуулах vйл ажиллагаа болно.

16.00 цагт Зээлийн батлан даалтын сангийн хурлын өрөөнд тус сан Азийн хөгжлийн банктай хамтран ажиллах санамж бичигт гарын үсэг зурна.

Холбоотой мэдээ