“Ногоон гэрэл цагаан шугам-2018” тэмцээнд “Эрдмийн далай” сургуулийн баг тэргүүллээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХӨВСГӨЛ
gantuyaB@montsame.mn
2018-11-25 21:06:48

Хөвсгөл /МОНЦАМЭ/. Хөвсгөл аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурал, Цагдаагийн газар, Улаан загалмайн хороо хамтран замын хөдөлгөөний дүрэм журмыг танин мэдэх, зам тээврийн осол гэмтлээс урьдчилан сэргийлэх зорилгоор жил бүр уламжлал болгон зохион байгуулагддаг “Ногоон гэрэл-цагаан шугам-2018” тэмцээн боллоо.


Тэмцээнд Мөрөн сумын ерөнхий боловсролын есөн сургуулийн бага ангийн сурагчдын есөн багийн 100 орчим сурагч авхаалж самбаагаа сорин өрсөлдсөнөөс “Эрдмийн далай” сургуулийн баг тэргүүлж “Дэлгэрмөрөн” цогцолбор сургуулийн баг дэд байрт, “Титэм” сургуулийн баг гуравт шалгарлаа.


Тэмцээн нь сурагчдад замын хөдөлгөөний мэдлэг олгох, замын хөдөлгөөнд аюулгүй оролцох дадал ээмшүүлэх, замын хөдөлгөөний аюулгүй байдлын эсрэг гэмт хэрэг ослоос урьдчилан сэргийлэх  мэдлэг олгох ач холбогдолтой юм. 

Холбоотой мэдээ