Саудын Арабт нийлүүлэх зэвсгийн экспортыг түр зогсоох шийдвэр гаргажээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
ayanzaya@montsame.gov.mn
2018-11-22 16:20:49

МОСКВА. /ТАСС/. Данийн эрх баригчид Саудын Арабт зэвсэг болон цэргийн техник нийлүүлэх экспортод олгох зөвшөөрлийг түдгэлзүүлэх шийдвэр гаргасан тухай тус улсын гадаад хэргийн сайд Андерс Самуэльсен мэдэгджээ.


Ийм шийдвэр гаргасан нь сэтгүүлч Жамаль Хашоггийн амийг хөнөөсөн хэргээс гадна Йемен дэх улс төрийн нөхцөл байдал хүнд байгаатай холбоотой аж. Европын Холбооны бусад гишүүн улсын гадаад хэргийн сайд нартай хийсэн зөвлөлдөх уулзалтын дүнд ийм шийдвэр гаргасан болохыг Самуэльсен онцлон тэмдэглэжээ. 

Холбоотой мэдээ