Парис хотын төвийг бүхэлд нь явган хүний зориулалттай болгох бодолтой байна

ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
ayanzaya@montsame.gov.mn
2018-11-22 16:08:46

МОСКВА. /РИА Новости/Парис хотын дарга Анн Идальго хотын төвийг бүхэлд нь явган хүний зориулалттай болгох бодолтой байна. Тэрбээр хотын төвийн дөрвөн чиглэлд авто машины хөдөлгөөнийг хязгаарлах юмуу хориглохыг санал болгож байгаа аж.  


Хязгаарлалтын бүсэд Елисейн талбай, Луврын музей, Парисын Дарь эхийн сүм зэрэг хотын хамгийн үзэмжтэй, дурсгалт газрууд багтах аж.


Энэ талаархи санааг 2020 онд болох орон нутгийн сонгуулийн дараа хэрэгжүүлэх төлөвтэй байгаа юм байна. Харин энэ хугацаанд замын хөдөлгөөнийг урьдын адил зөвхөн амралтын өдөр хязгаарлах юм гэнэ. 

Холбоотой мэдээ