Д.Трамп Саудын Арабт талархал илэрхийлжээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
ayanzaya@montsame.gov.mn
2018-11-22 11:35:27

МОСКВА. /АиФ/. АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп “Твиттер” хуудсаараа дамжуулан Саудын Арабын эрх баригчдад хандан, газрын тосны үнэ буурч байгаад талархал илэрхийлэхийн сацуу цаашид илүү бууруулахыг уриалжээ.


Түүний үзэж байгаагаар энэ чиг хандлага нь Америк хийгээд дэлхий нийтийн хувьд татварыг ихээхэн хэмжээгээр бууруулж байгаатай адил аж.


“ТАСС” агентлагийн мэдээлснээр, өнгөрсөн мягмар гарагт “Brent” маркийн газрын тосны ирэх 1 дүгээр сард нийлүүлэх фьючерсийн үнэ Лондон дахь ICE бирж дээр 7,8 хувиар буурч, нэг баррель нь 61,97 ам.доллар болсон байна.


Газрын тосны үнэ ийнхүү буурч байгааг шинжээчид хөрөнгийн зах зээл дээрх тогтворгүй байдалтай холбон үзэж байгаагаас гадна сэтгүүлч Жамаль Хашоггийн амийг хөнөөсөн хэргийн улмаас шинэ хориг арга хэмжээнүүдийг авч хэрэгжүүлэх эрсдэл бий болоод байгаатай холбож байгаа аж. 

Холбоотой мэдээ