АНУ-ыг гэрээнээс гарахгүй байхыг уриалжээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
ayanzaya@montsame.gov.mn
2018-11-22 10:54:48

МОСКВА./АиФ/.Дунд болон ойрын зайн тусгалтай пуужингуудыг устгах тухай гэрээнээс АНУ-ыг гарахгүй байхыг Герман улс уриалж байна гэж тус улсын гадаад хэргийн сайд Хайко Маас мэдэгджээ.


Тэрбээр хэлэхдээ “Европ цөмийн зэвсгийн талаархи маргааны талбар болоосой гэж Герман улс хүсэхгүй байна” гэжээ.


Тус гэрээг хадгалан авч үлдэх хэрэгтэй хэмээн Европын Холбооны дээд төлөөлөгч Федерика Могерини өмнө нь мэдэгдэж байсан юм.


Дунд болон ойрын зайн тусгалтай пуужингуудын устгах тухай гэрээг Орос улс зөрчсөн гэж үзсэний улмаас тус гэрээнээс АНУ-ыг гаргах бодолтой байна гэж ерөнхийлөгч Дональд Трамп зарласан билээ. Харин Оросын зүгээс гэрээний заалтуудыг биелүүлэхгүй байгаа талаархи мэдэгдлийг няцаахын зэрэгцээ гэрээг дагаж мөрдөхгүй байна гэж АНУ-ыг буруутгаад байгаа юм.  

Холбоотой мэдээ