Мандахын хүүхдүүд шинэ дотуур байртай боллоо

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОГОВЬ
erdenebulgan@montsame.mn
2018-11-21 13:28:34

Дорноговь /МОНЦАМЭ/.Дорноговь аймгийн Мандах сумын ерөнхий боловсролын сургуулийн 60 хүүхдийн багтаамжтай  дотуур байрыг “Өгөө мөрөн шанд” ХХК барьж ашиглалтад оруулахад бэлэн болжээ. Гүйцэтгэгч компани барилгын ажлыг энэ оны зун эхэлсэн бөгөөд орон нутгийн төсвийн 790 сая төгрөгийн хөрөнгөөр барьсан.

Барилгын ажлын чанар, гүйцэтгэлийг шалгахаар техникийн комисс ажиллаж байгаа бол 11 дүгээр сарын 28-нд улсын комисс ажиллаж хүлээн авахаар болсон талаар сумын Засаг дарга Н.Отгонбаяр хэлэв. Баригдаад 40 орчим жил болж байгаа хуучин дотуур байрыг  засварлаж сургуулийн багш нарын орон сууц болгохоор шийдвэрлэжээ.

Удахгүй дотуур байранд  БСШУСЯ-ны санхүүжилтээр сурагчдын  хэрэглээ  ор, сандал, шкаф, хувцасны шүүгээ, гал тогоо зэрэг шаардлагатай эд зүйлсийг тохижуулж, суурилуулах аж. Шинэ дотуур байр 2019 оны нэгдүгээр сарын 01-нээс хүүхдүүдээ авч үйл ажиллагаагаа эхэлнэ.

Холбоотой мэдээ