Хашоггийн хэрэгтэй холбогдуулан Франц улс хориг арга хэмжээ авч магадгүй байна

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
ayanzaya@montsame.gov.mn
2018-11-20 11:32:31

ПАРИС. /ТАСС/. Франц улс Саудын Арабын сэтгүүлч Жамаль Хашоггийн амийг хөнөөсөн хэрэгтэй холбогдуулан ойрын хугацаанд хориг арга хэмжээ авч магадгүй байна. Энэ тухай Францын гадаад хэргийн сайд Жан-Ив Ле Дриан мэдэгджээ.


 “Ерөнхийлөгчийн хэд хэдэн удаа мэдэгдэж байсанчлан, энэ хэрэгт бүх үнэнийг тогтоогоосой гэж бид хүсч байна. Бид санал бодлоо гаргасны дараа шаардлагатай хориг арга хэмжээнүүдийг авч хэрэгжүүлнэ. Энэ асуудлаар бид Германтай нягт хамтран ажиллаж байгаа. Консулын газарт сэтгүүлчийн амийг хөнөөсөн хэргийн талаар яригдаж байгаа учир энэ нь маш ноцтой хэрэг юм” хэмээн тэрбээр хэлсэн байна. 

Холбоотой мэдээ