Ширээний теннисийн аваргууд тодорлоо

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОД
erdenechimeg@montsame.mn
2016-03-04 17:45:01

Жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг ширээний теннисний өсвөр үеийн аймгийн аварга шалгаруулах тэмцээн 2 дугаар сарын 27, 28-ны өдрүүдэд “ХЭРЛЭН НОМИН” бизнес төвд байрлах ширээний теннисний клубт боллоо.

Тус тэмцээнд сумдын болон аймгийн төвийн сургууль, клубуудын өсвөрийн тамирчид идэвхтэй оролцов. Тэмцээнд багийн дүнгээр М.Батзориг дасгалжуулагчтай 2-р сургуулийн “Ганзам” клуб түрүүлж, 5-р сургууль, Чойбалсан сумын сургуулийн тамирчид тус тус удаалжээ. Энэ жилийн тэмцээний хувьд өмнөх жилүүдээс олон өсвөрийн тамирчид оролцсон бөгөөд тамирчидын ур чадвар жил ирэх тусам өсөж байгааг шүүгчид хэлж байлаа.

Б.Туяа

Холбоотой мэдээ