АНУ хилийн хамгаалалтаа чангатгаж байна

ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
nyamtulga@montsame.gov.mn
2018-11-19 11:44:56
twitter.com/Nyamkanmk

САН ДИЕГО. /CNN/. Төв Америкийн цагаачдын цуваа АНУ-ын Калифорни муж улсын Сан Диего хоттой хил залгаа Мексикийн Тихуана хотод ирээд байгаатай холбогдуулан АНУ хилийн хамгаалалтаа чангатгажээ.


Уг ажилтай холбогдуулан АНУ-ын баруун өмнөд хязгаар болох Сан Диего хотын хил дагуу Хилийн хамгаалалтын албаны ажилтнууд хамгаалалтын тор татаж байна. Одоогийн байдлаар АНУ-Мексикийн хил дагуу 2200 орчим тусгай ажилтан үүрэг гүйцэтгэж байгаа ажээ. Мөн “Imperial” эргийн дагуу хяналтын камер суурилуулсан байна.


АНУ-ын Засгийн газраас уг асуудалтай холбогдуулан мэдэгдэл хийхдээ, АНУ-ын хилийг хууль бусаар давсан цагаачдын орогнол хүсэх эрхийг нь хасах болно гэжээ. Үүний зэрэгцээ Д.Трамп хилийн хамгаалалтын албаны үйл ажиллагаанд дэмжлэг үзүүлэх зорилгоор АНУ-Мексикийн хил рүү цэргүүд илгээсэн билээ.


Одоогийн байдлаар 1800 гаруй цагаач Мексикийн Тихуана хотод ирээд байгаа аж. Удахгүй энэ тоо нэмэгдэнэ гэж тус хотын эрх баригчид мэдээлсэн байна.

Холбоотой мэдээ