Цаг агаарын гамшигт үзэгдлийн үеэр шуурхай ажиллалаа

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ЗАВХАН
erdenechimeg@montsame.mn
2016-03-04 17:07:31

Завхан аймгийн Онцгой байдлын газар, сум орон нутгийн захиргааны байгууллага шуурхай ажиллалаа.

2016 оны 03 дугаар сарын 03-ний өдөр Завхан аймгийн нутгаар дайран өнгөрсөн цаг агаарын гамшигт үзэгдлийн улмаас 14 суманд 84 иргэн сураггүй болсон дуудлага бүртгэгджээ. Дуудлагын мөрөөр Онцгой байдлын газар, сум орон нутгийн захиргааны байгууллагын 91 хүн 21 авто машинтай эрэн хайх аврах ажиллагааг шуурхай зохион байгуулан ажилласан байна. Өнөөдөр 16:00 цагийн байдлаар 84 иргэнийг эсэн мэнд олоод байна.

Мөн аймгийн Засаг даргын 2016 оны А/40 тоот захирамжаар аймгийн хэмжээнд орон нутгийн авто тээврийн хөдөлгөөнийг 03 дугаар сарын 04-ний өдрийн 16:00 цаг хүртэл 24 цагийн хугацаатай түр хааж онцгой байдлын газар, замын цагдаагийн тасагтай хамтран Улиастай сумаас орж, гарах гурван чиглэлийн постуудад эргүүл жижүүр томилон ажиллуулж байна.

Завхан Б.Мягмарсүрэн

Холбоотой мэдээ