Самбочид ДАШТ-ээс 4 хүрэл медаль хүртээд байна

МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
dusem11@yahoo.com
2018-11-10 19:20:12

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Самбо бөхийн насанд хүрэгчдийн ДАШТ Румын улсын нийслэл Бухарест хотноо  өчигдөр буюу 11 дүгээр сарын 9-ний өдөр эхэлсэн бөгөөд манай тамирчдаас энэ өдөр дөрвөн медаль хүртжээ.


Гурван өдөр үргэлжлэх тус тэмцээнд 80 орны 750 гаруй тамирчид 27 жинд өрсөлдөж байна.  Эмэгтэйчүүдийн 48 кг-д ОУХМ Г.Наранцэцэг, эрэгтэйчүүдийн 52 кг-д ОУХМ Ш.Эрдэнэбаатар, байлдааны самбо бөхийн 57 кг-д ОУХМ Н.Тогтохбаяр, байлдааны самбо бөхийн 74 кг-д ОУХМ Х.Амартүвшин хүрэл медаль тус тус хүртжээ.


Тэмцээний хоёр дахь өдөр буюу өнөөдөр эмэгтэйчүүдийн 52кг, 64кг, 80кг, эрэгтэйчүүдийн 57 кг, 74 кг, 100 кг, байлдааны самбо бөхийн 62 кг, 82 кг, +100 кг жингийн барилдаанууд явагдана.  Урьдчилсан барилдаан 16.00 цагаас, шигшээ барилдаан 00.00 цагаас эхлэх бөгөөд MNB Sport сувгаар үзэх боломжтой.



Холбоотой мэдээ