ОХУ Хятадруу хөлдөөсөн тахианы мах нийлүүлэх болжээ

ХИЛИЙН ЧАНАДААС
dogsom@montsame.mn
2018-11-09 12:53:20

БЭЭЖИН /МОНЦАМЭ/.ОХУ-ын Засгийн газар энэ оны сүүлчээсэ хлэн БНХАУ руу хөлдөөсөн тахианы мах нийлүүлэх шийдвэрийг өнгөрөгч лхагва гаригт гаргажээ. Ийнхүү ОХУ-ын махны чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг аж ахуйн нэгжүүдийн олон жилийн хүлээлтийг шийдвэрлэсэн байна. ​2014 онд ОХУ-ын зүгээс Украйны асуудлаас болж барууны орнуудаас ОХУ руу нийлүүлэх ихэнх хүнсний бүтээгдэхүүнд хориг тавьснаар ОХУ-ын дотоодын үйлдвэрлэгчид үйлдвэрлэлээ нэмэгдүүлсэн. Энэ үеэс хойш ОХУ-ын аж ахуйн нэгж, компаниуд Хятадын зах зээлд нэвтрэх сонирхолтой байсан юм. ​ОХУ-ын Хөдөө аж ахуйн яамны мэдэгдэлд дурдсанаар, өнгөрөгч лхагва гаригт ОХУ-ын ХААЯ болон Хятадын Гаалийн байгууллагууд хөлдөөсөн шувуу нийлүүлэх ажлын хүрээнд эрүүл мэнд, хорио цээрийн асуудлаар ойлголцож, санал нэгджээ.


А.Анхбаяр
Холбоотой мэдээ