Эмийн сангийн мэргэжилтнүүд сургалтад хамрав

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭРҮҮЛ МЭНД
boloroo8136@gmail.com
2016-03-03 15:41:38

МХЕГ-аас “Эмийн зохистой хэрэглээ” сарын аяныг ирэх дөрөвдүгээр сар хүртэл орон даяар зохион байгуулж байна.

Тус аяны хүрээнд Эрүүл мэнд, боловсрол, соёлын хяналтын газраас “Эмийн зохистой хэрэглээг төлөвшүүлэхэд эм зүйч мэргэжилтнүүдийн үүрэг оролцоо” сэдэвт сургалт явууллаа. Хоёр өдөр үргэлжилсэн уг сургалтад нийслэлийн есөн дүүргийн 200 гаруй эмийн сангийн 260 мэргэжилтэн оролцов.

Тэдэнд Эм био бэлдмэлийн улсын байцаагчид сэдэвчилсэн сургалт явуулж санал солилцсон байна.

Сэдэвчилсэн сургалт нь 2015 онд улсын хэмжээнд эмийн зохистой хэрэглээнд хийсэн нэгдсэн шалгалтаас гарсан зөрчлийг арилгах арга зам, урьдчилан сэргийлэх, холбогдох хуулийн хэрэгжилтийг хангах, зөв хэрэглээг төлөвшүүлэхэд чиглэжээ.  

Ж.Болор

Холбоотой мэдээ