Хүүхдийн өвчлөлийг бууруулах эрүүл мэндийн төсөл хэрэгжиж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОГОВЬ
erdenebulgan@montsame.mn
2018-11-08 16:16:17

Дорноговь /МОНЦАМЭ/. Эрүүл мэндийн Яамны Эрүүл мэндийн даатгалын сангийн найман сая төгрөгийн санхүүжилтээр 0-5 насны хүүхдийн өсөлт хөгжлийг судалж хяналтыг сайжруулж, эцэг эхчүүдийн эрүүл мэндийн  боловсролыг дээшлүүлэх замаар хүүхдийн өвчлөлийг бууруулах төсөл Сайншанд сумын Өрхийн эрүүл мэндийн төвүүдэд 11 дүгээр сарын 03-наас эхлэн хэрэгжиж байна.

Төслийн хүрээнд Сайншанд сумын “Мишээлт мана” Өрхийн эрүүл мэндийн төвөөс эцэг эхчүүдэд хүүхдийн нэмэгдэл хоолыг хэрхэн өгөх, осол гэмтлээс хэрхэн сэргийлэх, нярайн асаргаа сувилгаа, хүүхдийг дархлаажуулалтыг хангах зэрэг сэдвээр мэргэжлийн багш, эмч нарыг урьж сургалт зохион байгууллаа.

Дорноговь аймгийн хэмжээнд 2017 оны байдлаар 0-5 насны хүүхдийн дунд амьсгалын замын эрхтэн тогтолцоо, хоол боловсруулах замын арьс ба халим, нүд дайврын болон чих ба хөхөнцрийн өвчлөлүүд тэргүүлж буй бөгөөд эндэгдлийн түвшин 1000 амьд төрөлтөд 13.6, нялхсын эндэгдэл 12.8 байгаа ба нярай үеийн эмгэг, амьсгалын замын болон халдварт өвчин, осол гэмтлийн шалгаант өвчлөлүүд нас баралтын шалтгаан болж байгаа аж.  

Холбоотой мэдээ