Олимпын наадмын тухай сонин, хачин баримтууд

ДЭЛХИЙН МЭДЭЭ
nyamtulga@montsame.mn
2016-03-03 15:29:14

ВАШИНГТОН. /History/. Зуны олимпын наадмын тухай сонин, хачин баримтуудыг цувралаар толилуулж байна.

40 орчим жил уран бүтээлчид олимпын медалийн төлөө өрсөлдсөн байна. Орчин үеийн олимпын наадмыг үүсгэн байгуулагч, Францын Барон Пьер де Кубертин олимпын наадамд соёл, урлагийг тусгахаар зорьсон байна. 1912 оны Стокгольмын олимпт анх удаа уран зураг, уран баримал, уран барилга, утга зохиол, дуу хөгжмийн төрөлд алт, мөнгө, хүрэл медалийг гардуулсан байна. Гэвч тэмцээнд оролцсон бүтээлүүдийн эх хувилбар нь спортын сэдэлтэй байх шаардлагатай байжээ. Кубертин утга зохиолын төрлийн анхны алтан медалийг хүртсэн нь хачирхалтай байж болох юм.

1908 оны Лондоны олимпын үеэр хаан VII Эдвардын өмнө АНУ далбаагаа бөхийлгөхөөс татгалзсан бөгөөд энэ үеэс далбааг бөхийлгөхгүй уламжлал тогтсон байна. 1908 оны Лондоны олимпын наадмын нээлтийн ажиллагааны үеэр цэнгэлдэх хүрээлэнд АНУ-ын далбаа намираагүй нь харамсалтай юм. Учир нь АНУ-ын далбааг баригч Ральф Роуз олимпын наадмын протоколыг дагахаас татгалзаж, Английн язгууртнуудын суусан хэсгийг өнгөрсний дараа далбааг бөхийлгөсөн байна. “Манай орны төрийн далбаа энэ дэлхийн ямар ч хааны өмнө бөхийхгүй” гэдэг бол худал үлгэр, энэ нь хааны шийтгэл ноогдуулах гэсэн занга гэж Роуз болон түүний хамтрагч, бөөрөнцөг шидэгч Мартин Шеридан нар хэлсэн боловч АНУ-ын тамирчдын зан байдал, цэнгэлдэх хүрээлэнгээр цуурайтах тэдний зэрлэг балмад хашгирааны улмаас Эдвард хаан анхнаасаа л тэднийг үл ойшоосон байдалтай байсан гэж Кубертин тэмдэглэлдээ бичжээ. 1908 оноос хойш АНУ-ын далбаа баригчид улсынхаа далбааг үндэсний удирдагчдынхаа өмнө бөхийлгөх тохиолдол хэд хэдэн гарсан боловч 1932 оноос хойш дахин тийм үйлдэл ажиглагдаагүй  байна. 1984 оны Лос-Анжелесын олимпын үеэр АНУ-ын Ерөнхийлөгч Рональд Рейганы ч өмнө далбаагаа бөхийлгөөгүй ажээ.

Д.Нямтулга

 

Холбоотой мэдээ