Нийт 243 хүүхдийн шүдийг эмчилжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОГОВЬ
erdenebulgan@montsame.mn
2018-11-06 12:32:11

Дорноговь /МОНЦАМЭ/. Дорноговь аймгийн ЗДТГ, ЭМГ-ын санаачилгаар АНУ-ын шүдний эмч Clyde Larse 10 дугаар сарын 25-наас 11 дүгээр сарын 03-ныг хүртэл Дорноговь аймгийн Сайншанд сумын бага насны хүүхдүүдийн шүдийг эмчилж, шаардлагатай зөвлөгөө өгч ажиллалаа.

Гадаадын эмч хамгийн их шүдний цооролттой гэгддэг Сайншанд сумын есдүгээр цэцэрлэгийн нийт 243 хүүхдийн шүдийг  эмчилсэн бөгөөд амны хөндийн эрүүл ахуй, шүд угаах арга техник сэдвээр сургалт явуулсан байна.

Мөн амны хөндийн эрүүл ахуйг зөв сахиж, шүд цоорох өвчнөөс урьдчилан сэргийлэх, иргэдийн мэдлэг хандлагыг дээшлүүлэх зорилгоор Дорноговь аймгийн хэмжээнд 2017-2021 оныг хүртэл  “Эрүүл шүд аян”-ыг зарлаад буй.

Холбоотой мэдээ