Шинэ Зеландын төрийн далбааг солих санал асуулга эхэллээ

Дэлхийд | Нийгэм
jargal@montsame.mn
2016-03-03 13:16:31

СИДНЕЙ. /TASS/. Шинэ Зеландын төрийн далбааг солих тухай бүх нийтийн хоёр дахь буюу эцсийн санал асуулга пүрэв гарагт эхэллээ. Уг санал асуулгад оролцогсод ирэх хоёр долоо хоногийн хугацаанд “Та ямар далбааг сонгох вэ?” гэсэн асуулт бүхий албан ёсны саналын хуудсыг шуудангаар хүлээн авна.

Санал асуулгад оролцогч хоёр хувилбараас нэгийг нь сонгоно. Энэ нь тус улсын одоогийн далбаа болон мөнгөлөг өнгөтэй, Шинэ Зеландын бэлгэ тэмдэг болсон тагнай өвсөөр далбааг адил тэнцүү биш хоёр хэсэгт хуваасан, дөрвөн улаан од бүхий хар хөх өнгийн далбаа юм. Чухам энэ загвар нь бүх нийтийн дунд өнгөрсөн оны 11-12 дугаар сард явуулсан эхний санал асуулгад ялжээ.

Бүх нийтийн санал асуулгын дүнг гуравдугаар сарын 24-нд танилцуулна.

Д.Жаргал

 

 

Холбоотой мэдээ