Си Жиньпин “Их-20”-ийн дээд хэмжээний уулзалтын үеэр Трамптай уулзаж магадгүй

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
Jargal.d@montsame.mn
2018-11-02 16:36:29
МОСКВА. /TASS/. БНХАУ-ын дарга Си Жиньпин АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамптай Аргентин улсад болох “Их-20”-ийн дээд хэмжээний уулзалтын үеэр уулзахаар төлөвлөж байна. Энэ тухай Синьхуа агентлаг мэдээлжээ.

“Тантай тогтоосон сайн харилцаагаа би асар өндрөөр үнэлдэг бөгөөд Их-20-ийн уулзалтын үеэр тантай уулзахад бэлэн байна. Бид чухал асуудлуудаар саналаа солилцох боломжтой” гэж Хятадын дарга Си Жиньпин онцлон тэмдэглэсэн байна.

Си Жиньпиний хэлснээр, хоёр орны удирдагчид Хятад болон АНУ хооронд эв найртай харилцааг дэмжих сонирхолтой байгаа бөгөөд үүнийг амьдралд хэрэгжүүлэх цаг нь хэдийнэ болжээ.

“Их-20”-ийн дээд хэмжээний уулзалт Аргентины нийслэл Буэнос-Айрес хотод 12 дугаар сарын 1-нд болно.
Холбоотой мэдээ