Баруунтурууны сургуулийнхан “Үндэсний бичигтэн сургууль” болно

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | УВС
uvs@montsame.gov.mn
2018-11-06 22:16:51


   Увс /МОНЦАМЭ./ Ардын багш, академич, доктор, профессор Ч.Авдайн нэрэмжит, Алтангадас одонт Баруунтуруун сумын  Ерөнхий боловсролын сургууль нь энэ хичээлийн жилд 63 багш ажилчин, 687 хүүхэдтэйгээр үйл ажиллагаагаа явуулж байна. Мөн 85 хүүхдийн дотуур байранд 100 гаруй хүүхэд амьдарч байгаа аж.

Энэ хичээлийн жилд тус сургуулийн Монгол хэл бичгийн багш нарын санаачлагаар “Үндэсний бичигтэн сургууль” болох зорилго тавин ажиллаж, МОНЦАМЭ агентлагаас эрхлэн гаргадаг “Хүмүүн бичиг” сониныг хамт олноороо захиалан уншиж байна. Цаашдаа ахлах, дунд ангийн сурагчдыг “Хүмүүн бичиг” сониноо захиалан уншихад уриалах аж. 

Баруунтуруун сумын Ерөнхий боловсролын сургуулийн хамт олон, сурагчид хичээлийн олимпиад уралдаанд аймагтаа тогтмол 3-4-р байр эзэлж байдгаас гадна Элсэлтийн ерөнхий шалгалтын аймгийн дундаж онооноос дээгүүр давхидаг байна. Тус сургуулийн захирлаар Н.Болд, сургалтын менежерээр Н.Ариунаа, С.Золзаяа нар ажиллаж байна.

 

 

Холбоотой мэдээ