ХХААХҮ-ийн сайд Б.Батзориг өөрийн хүсэлтээр албан тушаалаа хүлээлгэн өгөв
МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨРУлаанбаатар /МОНЦАМЭ/. ХХААХҮ-ийн сайд Б.Батзориг өнөөдөр албан тушаалаа хүлээлгэн өгөх хүсэлтээ албан ёсоор гаргалаа.
Жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх сан (ЖДҮХС)-гаас УИХ-ын нэр бүхий гигүүд бага хүүтэй, их хэмжээний зээл авсан тухай мэдээлэл олон нийтийн анхаарлын төвд байгаа юм. Үүнтэй холбоотойгоор УИХ дахь МАН-ын бүлэг хуралдаж, ХХААХҮ-ийн сайдад хариуцлага тооцох шийдвэр гаргасан. Харин ХХААХҮ-ийн сайд Б.Батзориг уг шийдвэр албажихаас өмнө өөрийн хүсэлтээр албан тушаалаа хүлээлгэн өгөх хүсэлтээ гаргаж буй юм.