Өнөөдрийн арилжаагаар 6 компанийн хувьцаа өсөв

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
ariunzaya@montsame.mn
2018-10-30 19:43:19

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Хөрөнгийн биржийн өнөөдрийн арилжаагаар I, II, III ангиллын 17 хувьцаат компанийн 158,380,076.34 төгрөгийн үнийн дүн бүхий 715 763 ширхэг хувьцаа арилжсанаас 6 компанийн хувьцааны ханш өсчээ.


Тодруулбал 8  компанийн хувьцааны ханш буурсан бол 3 компанийн ханш тогтвортой байлаа. Үүнээс "Хөх Ган" ХК-ийн HGN хувьцаа 13.54 хувиар болон "Ай Түүлс" ХК-ийн ITLS хувьцаа 2.05 хувийн хувьцааны ханш хамгийн өндөр өсөлттэй байсан бол "Женко Тур Бюро" ХК -ийн JTB хувьцаа 12.86 хувиар, "Эрдэнэ Ресурс Девелопмент Корпорэйшн" ХК-ийн ERDN хувьцаа 7.28 хувиар буюу хамгийн их уналттай байлаа.

Мөн ЗГҮЦ-ны хоёрдогч зах зээлийн арилжаагаар нийт 13,650,000 төгрөгийн үнийн дүн бүхий 135 ширхэг ЗГҮЦ арилжив. 

Энэ өдөр "TOP 20" индекс 0.14 хувиар буурч, 20658.58 нэгжид хүрсэн бол зах зээлийн үнэлгээ 2,419,987,844,050.84 төгрөг боллоо. Арилжааны дэлгэрэнгүй мэдээллийг Энд дарж үзнэ үү.     

Холбоотой мэдээ