Пауэрлифтингийн аваргууд тодров

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | АРХАНГАЙ
gereltod@montsame.mn
2018-10-31 14:50:13

Архангай /МОНЦАМЭ/. Архангай аймгийн Прокурорын газрын нэрэмжит хууль, хүчний байгууллагуудын дунд жил бүр зохион байгуулдаг “Пауэрлифтинг”-ийн аварга шалгаруулах тэмцээнийг аймгийн Пауэрлифтингийн холбоо, Биеийн тамир спортын газартай хамтран зохион байгууллаа.


Тэмцээнд 8 байгууллагын 40 гаруй тамирчин 5 жинд 66 багц медалийн төлөө өрсөлдсөнөөс 66 кг-ийн жинд Шүүхийн шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Энхбаяр алтан медаль хүртсэн бол 74кг-ийн жинд Цагдаагийн газрын жижүүрийн офицер, дэслэгч Н.Зуунтай тэргүүлжээ.


Харин 83 кг-ийн жинд Цагдаагийн газрын Нийтийн хэв журам хамгаалах тасгийн харуулын цагдаа, цагдаагийн ахлагч О.Батсуурь, -93 кг-ийн жинд Цэнхэр сумын хэсгийн төлөөлөгч, цагдаагийн ахмад Э.Алтанбаатар, +93 кг-ийн жинд Архангай аймаг дахь Цагдаагийн газрын Мөрдөн байцаах тасгийн мөрдөгч, цагдаагийн дэслэгч У.Амгаланбаатар нар тус тус тэргүүллээ.

Холбоотой мэдээ