Ким Жөн Ун машин угсрах үйлдвэрт шалгалт хийжээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
jargal@montsame.mn
2016-03-02 16:11:16

СӨҮЛ. /Yonhap/. Умард Солонгосын удирдагч Ким Жөн Ун пуужингийн хэсгүүдийг үйлдвэрлэдэг машины үйлдвэрт шалгалт хийсэн тухай тус улсын “KCNA” агентлаг мэдээлжээ.

Үйлдвэрт очих үеэрээ Ким Жөн Ун Умард Солонгосын машины аж үйлдвэрийн салбарыг зайлшгүй шинэчлэх шаардлагатай байгааг мэдэгдсэн байна. “KCNA” агентлагийн мэдээлж буйгаар, удирдагчийн үйлдвэрт хийсэн шалгалт нь "үйлдвэрийг шинэчлэх замаар дотоодын машин үйлдвэрлэлийн салбарыг хөгжүүлэх шинэ суурийг бий болгох ёстой”. Ким Жөн Ун уг үйлдвэрийн ажилтай чухам хэдийд танилцсан тухай мэдээлээгүй байна.  

Умард Солонгос хоёрдугаар сарын 7-нд "Ынха-3" зөөгч пуужингийн тусламжтайгаар "Кванмёнсон-4" хиймэл дагуулыг Пёнан-Пукто мужид оршдог Сохэ сансрын буудлаас хөөргөсөн билээ. Япон болон Өмнөд Солонгосын цэргийнхний мэдээлснээр, шинэчлэн сайжруулсан "Ынха-3" зөөгч пуужин нь тив хоорондын "Тэпходон-2" баллистик пуужингийн энгийн хувилбар аж.

Д.Жаргал

 

Холбоотой мэдээ