Адуу үл мэдэгдэх шалтгаанаар хорогджээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯН-ӨЛГИЙ
erdenechimeg@montsame.mn
2016-03-02 15:52:35

Баян-Өлгий аймгийн Ногооннуур суманд үл мэдэгдэх шалтгаанаар хэдэн адуу хорогдсон тухай аймгийн Хүнс, хөдөө аж ахуйн газраас мэдээллээ. Урьдчилсан таамгаар хордлогоос боллоо гэж оношлосон байна.

Харин юунаас болж хордсон нь тодорхойгүй, шинжилгээ хийгдэж байгаа бөгөөд шинжилгээний дүн гараагүй гэнэ.

Аймгийн хэмжээнд цаг агаар дулаарч ихэнх нутагт цас арилж эхэлсэн ч ойрын өдрүүдэд дахиад хүйтрэх, цасан шуурга шуурах төлөвтэй байгаа тухай ус цаг уурын албаныхан мэдээллээ. Сагсай сумын Даян нуур болон Улаанхус, Цэнгэл, Баяннуур сумдын нутагт цас ханзраагүй, Алтай сумын нутагт бага зэргийн цас нэмж орсон байна.

Ш.Айзаря

Холбоотой мэдээ