Жүдоч М.Уранцэцэг өнөөдөр барилдана

МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
dusem11@yahoo.com
2018-10-27 10:49:23

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Арабын нэгдсэн Эмират улсын Абу Даби хотод жүдо бөхийн "Их дуулга" тэмцээн өнөөдөр эхэлж байгаа бөгөөд 62 улсын 348 жүдоч /эрэгтэй-215, эмэгтэй-133/ хүч , ур чадвараа сорино.

Монгол Улсыг төлөөлөн эрэгтэй гурван жин, эмэгтэй нэг жинд манай шилдэг дөрвөн тамирчин хүч хүчнэ. Тодруулбал, эрэгтэйчүүдийн 73 кг жинд Г. Одбаяр, 81 кг жинд Н. Дагвасүрэн, +100 кг жинд Б. Тэмүүлэн нар хүч үзэх бол эмэгтэйчүүдээс 48 кг жинд Дэлхийн аварга М.Уранцэцэг эх орноо төлөөлөн барилдана. Тэмцээний эхний өдөр буюу өнөөдөр эрэгтэй 60, 66, эмэгтэй 48, 52, 57 кг жингийн барилдаанууд явагдаж, медальтнууд тодорно.

Өнөөдөр барилдах А.Уранцэцэгийн хувьд A хэсгийг тэргүүлж, эхний тойрогтоо гоц мөргөжээ. Тэрбээр хоёрдугаар тойрогт Бельги, Чилийн жүдочдын ялсантай нь барилдана. Тэмцээний хэсгийн барилдаан манай цагаар 14 цагт эхэлнэ.

Холбоотой мэдээ