“Falcon 9” зөөгч пуужинг хөөргөхийг дөрөв дэх удаагаа хойшлуулав

ДЭЛХИЙН МЭДЭЭ | ШИНЖЛЭХ УХААН
jargal@montsame.mn
2016-03-02 14:18:51

НЬЮ-ЙОРК. /TASS/. Люксембургт байрладаг “SES” пүүсийн харилцаа холбооны хиймэл дагуулыг тойрог замд оруулах ёстой “Falcon 9” зөөгч пуужинг хөөргөхөө Америкийн “SpaceX” компани мягмар гарагт дөрөв дэх удаагаа хойшлууллаа. Уг зөөгч пуужинг дахин хөөргөх оролдлогыг энэ сарын 4-нд хийнэ гэж “SpaceX”-ийн албан ёсны төлөөлөгч мэдээлжээ.

АНУ-ын Агаарын цэргийн хүчний тус улсын Флорида муж улсын Канавералын хошуунд оршдог баазаас энэ удаа пуужинг хөөргөхөд агаар мандлын дунд давхаргад хэтэрхий хүчтэй салхитай байсан нь саад болсон байна.  

Үүнээс өмнө  “SpaceX” компани техникийн бэрхшээл, цаг агаарын таагүй байдлын улмаас “Falcon 9”-ийг хөөргөхөө гурван ч удаа хойшлуулсан юм.

Д.Жаргал

 

Холбоотой мэдээ