Аймгууд хөгжлийн бодлогоо тодорхойлсноор бүсийн хэмжээнд хамтран ажиллах боломжтой гэв

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
192@montsame.mn
2018-10-26 09:56:32

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Өнөөдөр Дархан-Уул аймагт Төвийн бүсийн аймгуудын өрсөлдөх чадварын чуулган-2018 болж байна.

Чуулган дээр тухайн аймаг, орон нутгийн нийгэм, эдийн засгийн 140 үзүүлэлтийг харгалзан дүгнэн гаргасан аймгуудын өрсөлдөх чадварын судалгааны тайланг танилцуулав.Энэ нь аймаг бүр хөгжлийн бодлогоо тодорхойлж, үнэлэх боломжийг олгохоос гадна орон нутгийн удирдлагууд бүсийн хэмжээнд хамтран ажиллах гарц, шийдэлд хүрэх ач холбогдлын талаар Эдийн засгийн бодлого, өрсөлдөх чадварын судалгааны төвийн захирал Б.Лакшми тодотгож байна.


"Аймгуудын өрсөлдөх чадварын анхдугаар чуулган" 2012 онд Орхон аймагт болж байсан юм. Анх аймгуудын өрсөлдөх чадварын ерөнхий үзүүлэлтээр Орхон, Өмнөговь, Дархан-Уул аймаг тэргүүлж байв. Орхон, Дархан-Уул аймгуудын хувьд бусад аймгуудтай харьцуулахад дэд бүтэц харьцангуй сайн хөгжсөн тул түүн дээрээ тулгуурлан цаашид нийгэм, эдийн засгийн бусад салбарыг хөгжүүлэх боломж илүү юм. Аймгуудын өрсөлдөх чадварын судалгаа, тайланг боловсрол, эрүүл мэнд, дэд бүтцийн салбарын үзүүлэлт, орон нутагт багш, эмнэлгийн нэг хүнд ногдох байдал, бизнес эрхлэх орчин хэр байгаа зэргээр нь дүгнэн гаргадаг учир тухайн орон нутгийн хөгжлийн гаргалгааг өрсөлдөх чадварын тайлангаас харж болох юм.


Б.Болд

 

Холбоотой мэдээ