Дэлхийн цомд түрүүлсэн тамирчид өнөөдөр эх орондоо ирнэ
МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТУлаанбаатар /МОНЦАМЭ/.БНХАУ-д 10 дугаар сарын 18-23-нд болсон хүндийг өргөлтийн ахмадын Дэлхийн цомын аварга шалгаруулах тэмцээнд Монголоос 4 тамирчин хүч сорьж 3 алт, 1 мөнгөн медаль хүртжээ.
Дэлхийн хүндийг өргөлтийн холбооноос баталсан жингийн шинэ ангиллаар болсон энэ удаагийн тэмцээнд 21 орны 410 туйванч өрсөлджээ. Тус тэмцээний эрэгтэйчүүдийн 60-аас дээш насны ангиллын 55 кг-д Ш.Лхагваа, 75-аас дээш насны 89 кг-д В.Балжинням, эмэгтэйчүүдийн 55-аас дээш насны +87 кг-д Ц.Оюунчимэг нар тус тус түрүүлж, Төрийнхөө дууллыг эгшиглүүлэв. Мөн анх удаа оролцсон Х.Чинзориг эрэгтэйчүүдийн 50 кг-д мөнгөн медаль хүртжээ.
Дэлхийн цомын аварга шалгаруулах тэмцээнд
Ц.Оюунчимэг 6, В.Балжинням 2 дахь удаагаа түрүүлж байгаа юм. 2018 онд
Азийн ахмадын наадамд түрүүлсэн Монголын анхны тамирчин болж, ДАШТ-ээс 3 дахь алтан медалиа хүртсэн, 56 настай Ц.Оюунчимэг дэлхийн дээд амжилтыг 14,
Азийн тивийн амжилтыг 23 удаа шинэчлэн тогтоожээ. Алдарт Б.Түвдэндорж
аваргын төрсөн дүүгийн охин Ц.Оюунчимэг Гран при ангиллын тэмцээний 4 алтан медаль, 4 аваргын цомтой. Манай тамирчид өнөөдөр эх орондоо ирлээ.