Хэвлийдээ байгаа хүүхдийн нуруунд мэс засал хийжээ

Дэлхийд | Эрүүл мэнд
nyamtulga@montsame.gov.mn
2018-10-24 15:30:56
twitter.com/Nyamkanmk

ЛОНДОН. /telegraph/. Их Британид анх удаа хэвлийдээ байгаа хүүхдэд нурууны мэс засал хийсэн байна.


Төрөхөөс нь долоо хоногийн өмнө эхийнхээ хэвлийд байсан хоёр хүүхдийн нурууны мэдрэлийг засах мэс засал хийсэн байна.


Энэхүү мэс заслыг Лондоны их сургуулийн коллежийн баг бүрэлдэхүүн өнгөрсөн зун амжилттай гүйцэтгэсэн нь өнөөдөр олон нийтийн хүртээл болжээ.


Нурууны энэ эмгэгийг төрсний дараа эмчилж болдог хэдий ч судалгаагаар уг эмгэгийг эрт эмчилснээр нугасны шингэн алдалтыг эрт зогсоож, урт хугацаандаа эрүүл мэндэд нь сайнаар нөлөөлдөг байна.


30 мэргэжилтнээс бүрдэх уг баг одоогийн байдлаар ийм төрлийн хоёр мэс заслыг амжилттай хийгээд байгаа ажээ. Лондоны их сургуулийн коллежийн профессор Энн Дэвид энэхүү мэс ажилбарыг Их Британид хийхийн тулд гурван жил тасралтгүй ажиллажээ.


"Өмнө нь англичууд ийм мэс засал хийлгэхийн тулд АНУ, Бельги, Швейцар руу нисэхээс өөр аргагүй байсан. Одоо бол эмэгтэйчүүд эх орондоо гэр бүлийнхнийхээ хажууд мэс засалд орох боломжтой болсон. Зардал ч бага" гэж Энн Дэвид хэлэв.

Холбоотой мэдээ