Эрдэнэт хотноо “Мэтгэлцээн” хөтөлбөр хэрэгжинэ

МОНГОЛЫН МЭДЭЭ | БОЛОВСРОЛ
mn_tuul@montsame.mn
2016-03-02 09:41:29

Улаанбаатар хот дахь Орхон аймгийн Залуучуудын холбоо, "Отгонтэнгэр" их сургууль, Монголын мэтгэлцээний нэгдсэн танхим, Орхон аймгийн хүүхэд гэр бүл хөгжлийн хэлтэс, ДЗМОУБ-ын Эрдэнэт Орон нутгийн хөгжлийн хөтөлбөр хамтран тус аймагт “Мэтгэлцээн” хөтөлбөрийг хэрэгжүүлж эхэллээ.

Мэтгэлцээний чадварыг төлөвшүүлэх зорилгоор уг хөтөлбөрийн хүрээнд энэ сарын 2-3-ны өдрүүдэд ЕБС-ын 200 сурагчид “Мэтгэлцээний үндсэн ур чадвар олгох сургалт” зохион байгуулах гэж байна. Мөн багш нарт зориулсан “Мэтгэлцээний дасгалжуулагч багш” бэлтгэх сургалт зохион байгуулах гэнэ. Хөтөлбөрийн төгсгөлд “Erdenet schools debating championship” тэмцээн явуулж, аймгийн шилдэг мэтгэлцээний баг, сургуулийг шалгаруулах юм.  

Ийнхүү хөтөлбөр хэрэгжсэнээр Эрдэнэтийн хэмжээнд үйл ажиллагаа явуулж байгаа 17 сургуулийн хэмжээнд мэтгэлцээний клубүүдийг байгуулах ба өмнө нь үйл ажиллагаагаа явуулж байсан клубүүдийн үйл ажиллагаа идэвхжүүлж шилдэг мэтгэлцэгчдийг бэлтгэхээр болов.

Б.Туул

Холбоотой мэдээ