Хөө сорогч хэрэглэхийг хориглолоо

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯН-ӨЛГИЙ
erdenechimeg@montsame.mn
2016-03-02 09:25:10

Баян-Өлгий аймгийн Өлгий хотын гэр хороололд хөө сорогч машин хэрэглэхийг мэргэжлийн хяналтын байгууллагаас хориглов.

Энэ байгууллагын байцаагч Х.Жантөрегийн хэлж байгаагаар  БНХАУ-д үйлдвэрлэгдсэн хөө соригч машин байгаль орчин, агаар мандалыг бохирдуулж байна. Энэ тухай иргэдээс мэдээлэл ч ирсэн. Өнгөрсөн жил ийм төрлийн бизнес эрхэлдэг дөрвөн хүний ажлыг таслан зогсоосон. Гэтэл одоо дахиад сэргэн, зарим айлынхан тийм машинаар яндангаа өөрсдөө цэвэрлэж эргэн тойрноо хөөдүүлж байгаа тул уг хэрэгслүүдийг хураах хүртэл арга хэмжээ авах болж байгаа ажээ.

Гэхдээ авсаархан хөдөлгүүртэй, бензинээр ажилладаг энэ хэрэгсэл тун хэрэгтэй, харин түүний сорж авсан хөөг гадагшаа цацалгүйгээр хэрэглэхээр арга хэрэгтэй гэж зарим нь санал дэвшүүлж байгааг инженерүүд анхааралдаа авч сэдмээр санаачилга юм.

Ш.Айзаря

Холбоотой мэдээ