Хөрөнгийн бирж 23 компанийн 408 167 ширхэг хувьцаа арилжив

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
ariunzaya@montsame.mn
2018-10-22 18:04:23

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Хөрөнгийн биржийн өнөөдрийн арилжаагаар I, II, III ангиллын 23 хувьцаат компанийн 408,167 ширхэг хувьцаа арилжсанаас 8 компанийн хувьцааны ханш өсчээ.


Тодруулбал найман компанийн хувьцааны ханш буурсан бол гурван компанийн ханш тогтвортой байлаа. Үүнээс "Их Барилга" ХК-ийн IBA хуввцаа 8.47 хувиар, "Монгол Базальт" ХК-ийн MBW хувьцаа 4.14 хувиар буюу хамгийн өндөр өсөлттэй байсан бол "Дөрвөн Уул" ХК-ийн DRU хувьцаа 15.00 хувиар "Женко тур бюро ХК-ийн JTB хувьцаа 14.17 хувиар буюу хамгийн их уналттай байлаа.

Ингэснээр "TOP 20" индекс 1.16 хувиар буурч 20231.06 нэгжид хүрсэн бол зах зээлийн үнэлгээ 2,408,649,805,174.27 төгрөг боллоо.Арилжааны дэлгэрэнгүй мэдээллийг Энд дарж үзнэ үү.     

Холбоотой мэдээ