Цэцэрлэгийн төсөвт хяналтын камер засах мөнгө тусгагдаагүй

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ОРХОН
orkhon@montsame.mn
2016-03-02 00:29:43
oyuka_hu@yahoo.com

2014 онд Орхон аймгийн найман цэцэрлэгт тус бүр 12 буюу нийт 96 камер суурилуулсан. Түүнээс хойш нэг жилийн хугацаанд 5 камер эвдэрсэн бөгөөд үүнийг нийлүүлэгч байгууллага цаг тухайд нь зассан байна.

Харин энэ жилээс камер засах мөнгө байхгүй гэж Боловсрол, Соёлын газрын мэргэжилтэн Б.Мөнхзул хэллээ. Өмнө нь гэрээний дагуу камер нийлүүлэгч байгууллага засвар үйлчилгээгээ хийж байсан бол он гарсанаас хойш тухайн цэцэрлэг буюу боловсролын байгууллага хариуцах болжээ. Гэвч БСШУЯ-аас уг зүйлд мөнгө төсөвлөөгүй тул камер ашиглалтад болгоомжтой байх хэрэгтэй гэнэ. Нэг камерыг засахад ойролцоогоор 70-80 мянган төгрөг зарцуулдаг. Өмнө нь эвдэрсэн камеруудын дийлэнх нь цахилгааны хэлбэлзлээс болж жижиг эд анги нь шатжээ. Уг нь цэцэрлэгт камер суурилуулахад эцэг, эх хүүхдээ хэрхэн сурч байгааг хянах, харах боломжтой юм.

Б.Оюун-Эрдэнэ

Холбоотой мэдээ