Номын сан үйл ажиллагаагаа хүүхэд залуус руу хандуулна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ЗАВХАН
erdenechimeg@montsame.mn
2016-03-01 13:48:27

Завхан аймгийн Б.Явуухулангийн нэрэмжит төв номын сан 2016 онд хүүхэд залуучуудад зориулсан олон арга хэмжээг зохион байгуулна.

Тодруулбал энэ жилийг хүүхэд залуучуудын боловсрол мэдлэгт тус болох тэднийг номтой нөхөрлүүлэх, урам өгөх зорилгоор  уламжлал болсон  "Орос хэлийг хэн сайн мэдэх вэ" сэдэвт АХА, “Монгол өв уламжлал” ,“Оньсогоны ач тус”, “ЦЕНТАВР”,”Зохиолчын цаг” "Үндэсний бичиг соёлоо хадгалцгаая" сэдэвт уран бичлэгийн уралдаан гэх зэргээр 16 үйл ажиллагааг зохион байгуулах ажээ.

Түүнчлэн насанд хүрэгчдэд зориулан сонирхол татахуйц арга хэмжээнүүдийг явуулдаг уламжлалтай. Дашрамд дуулгахад "Орос хэлийг хэн сайн мэдэх вэ" сэдэвт АХА тэмцээнээ өнгөрсөн амралтын өдөр зохион байгуулж 130 суралцагч оролцжээ. ЕБС-иудын 7-9-р ангийн оролцогчдоос орос хэлний мэдлэгээрээ шилдэг 18 суралцагч шалгарч медалийн эзэд болж мөнгөн шагнал хүртсэн байна.

Завхан аймаг Б.Мягмарсүрэн

Холбоотой мэдээ