Гар зургийн уралдаанаар хүүхдүүдийн уран сэтгэмжийг дэмжлээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ЗАВХАН
erdenechimeg@montsame.mn
2016-03-01 12:54:22

Завхан аймгийн Б.Явуухулангийн нэрэмжит Төв номын сангийн Хүүхдийн уншлагын танхимаас ээлжит уралдаанаа зохион байгууллаа.

Тодруулбал Улиастай сумын ЕБС-ийн гуравдугаар ангийн суралцагчдын дунд "Бидний мэдэх үлгэрийн баатар" сэдэвт гар зургийн уралдааныг гурав дахь жилдээ амжилттай зохион байгуулжээ. Уралдаанд таван  сургуулийн 34 хүүхэд оролцож Бүрэн дунд гуравдугаар сургуулийн сурагч Г.Анужин,  дэд байранд ЧЭҮЛС-ийн сурагч Б.Намуунцэцэг, гутгаар байранд ЖЦС-ийн сурагч Б.Ганхөлөг нар шалгарч өргөмжлөл, мөнгөн шагналаар шагнагдлаа. 

Мөн уралдаанд оролцсон нийт суралцагчдад бүтэн жил номын сангаар үнэгүй үйлчлүүлэх эрх олгожээ. Жил бүр хүүхдүүдийн уран сэтгэмжийг дэмжиж тэдэнд урам хайрладаг энэхүү уралдаанд жил ирэх тусам оролцогчдын тоо нэмэгдэж илүү их өрсөлдөөнтэй болсныг зохион байгуулагчид онцлон үнэллээ.

Завхан аймаг Б.Мягмарсүрэн

Холбоотой мэдээ