“Сэтгэлд нэг л дотно” үзэсгэлэн олны хүртээл болж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХӨВСГӨЛ
erdenechimeg@montsame.mn
2016-03-01 12:52:17

Хөвсгөл аймгийн Хүүхэд гэр бүл хөгжлийн хэлтсээс жил бүр оны шилдэг хүүхдүүдийг тодруулдаг бөгөөд 2015 онд 8 сургуулийн 9 сурагч шилдгээр тодорч батламж гардсан байна.

Шилдэг хүүхдүүдийн нэрэмжит “Урагшаа анд минь урагшаа” ажлыг бусад хүүхдүүдийн дунд зохион байгуулж шилдэг хүүхдүүдийн сайн үлгэр дууриаллыг олон нийтэд сурталчилдаг уламжлалын дагуу 2015 оны шилдэг хүүхдүүдийн нэг “Эх орны түүх соёл, өв уламжлал” номинацийн эзэн  Эрдмийн далай цогцолбор сургуулийн 12-р ангийн сурагч Г.Мөнхзаяагийн нэрэмжит “Сэтгэлд нэг л дотно” үзэсгэлэн Хүүхдийн ордны “Хүүхдийн ертөнц” үзэсгэлэнгийн танхимд олны хүртээл болж байна.

Шилдэг 9 сурагчид багш эцэг эхийн оролцоотойгоор 5 сард багтан бүтээлийн үзэсгэлэнгээ гарган өөрсдийн авъяас чадвараа үе тэнгийн найзууддаа сурталчлах ажээ.

Б.Гантуяа

Холбоотой мэдээ