Хуулийн салбарын алба хаагчид санхүүгийн мөрдөн шалгах мэдлэгээ дээшлүүлэв
МОНГОЛЫН МЭДЭЭ | ХУУЛЬУлаанбаатар /МОНЦАМЭ/. АТГ-аас тавьсан хүсэлтийн дагуу НҮБ-ын Мансууруулах бодис, гэмт хэрэгтэй тэмцэх алба болон Дэлхийн банкны хамтарсан түншлэл “Хулгайлагдсан хөрөнгийг буцаах санаачилга” / СтАР /-ын төлөөлөгчид санхүүгийн мөрдөн шалгах ажиллагааны анхан шатны сургалт зохион байгуулав.
Сургалтад АТГ, ТЕГ, УЕПГ, НПГ, ЦЕГ, ТЕГ, Монгол банкны
Санхүүгийн мэдээллийн алба, Гаалийн ерөнхий газрын албан хаагчид хамрагдаж,
мэдлэг боловсролоо дээшлүүлэв.
Авлигатай тэмцэх газрын дарга, тэргүүн комиссар Х.Энхжаргал санхүүгийн мөрдөн шалгах ажиллагааны чиглэлээр мэргэшсэн албан хаагчид бэлтгэхийн ач холбогдлыг онцлоод, сургалтыг үр дүнтэйгээр зохион байгуулсан СтАР-ын зөвлөх Найжел Марк Бартлетт, Жонаттан Пол Бентон нарт талархал илэрхийлэн, төгсөгчдөд баяр хүргэв.
АТГ энэ сарын 16-ны өдөр мөн СтАР-ын төлөөлөгчидтэй хамтран дээрх нэр дурдсан 7 байгууллагын удирдлагууд оролцож “Санхүүгийн гэмт хэрэг мөрдөн шалгах стратеги, менежмент” сэдэвт семинарыг “Олон нийтийн төв”-д зохион байгуулах юм.