АНУ-д лимузин осолдож, 20 хүн амиа алджээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
nyamtulga@montsame.gov.mn
2018-10-08 10:30:50
twitter.com/Nyamkanmk

НЬЮ-ЙОРК. /ВВС/. АНУ-ын Нью-Йорк муж улсад хуримын ёслолын үеэр зорчигчид тээвэрлэж явсан лимузин осолдож, 20 хүн амиа алджээ.


Ослын улмаас лимузин дотор байсан 18 хүн, хоёр явган зорчигч амиа алджээ. Ямар шалтгааны улмаас осол гарсан нь одоогийн байдлаар тодорхойгүй байна.


Гэвч осол болох үед хажууд нь байсан хүмүүсийн мэдээлснээр, хөл хөдөлгөөн ихтэй дөрвөн замын уулзвар дээр лимузин замаас гарч, дэлгүүр болон кафег мөргөжээ.


Харин цагдаа нарын мэдээлснээр, 2001 оны “Ford Excursion” загварын лимузин осолдсон бөгөөд ийм машины зорчигчид суудлын бүсээ бүслэх шаардлагагүй байдаг нь олон хүний аминд хүрэх шалтгаан болсон байна.


Д.Нямтулга


Холбоотой мэдээ