Химийн салбарын Нобелийн шагналтнууд тодорлоо

ДЭЛХИЙН МЭДЭЭ | ШИНЖЛЭХ УХААН
nyamtulga@montsame.gov.mn
2018-10-04 11:54:30
twitter.com/Nyamkanmk

СТОКГОЛЬМ. /RIA Novosti/. Фрэнсис Арнольд, Жорж Смит, Грегори Уинтер нар химийн молекулуудын хувьсалд хийсэн нээлтээрээ химийн салбарт Нобелийн шагналтнаар тодорлоо.


Эдгээр нээлт нь шинэ эм тариа бүтээхэд ихээхэн ахиц дэвшил авчрах юм.


Фрэнсис Арнольд нь биохимийн урвалыг хурдасгадаг ферментийн хувьслын нээлтээрээ энэхүү нэр төртэй шагналын эзэн болсон бол Жорж Смит, Грегори Уинтер нар пептид болон эсрэгбиеийг үйлдвэрлэх, шинжлэх лабораторийн техникийн шинэ арга барилыг гаргаснаар уг шагналын эзэн болжээ. Энэхүү арга барилын ачаар биологийн молекул, уураг, пептидийг хүссэн шинж чанаруудын хамт үр дүнтэй, хялбар замаар сонгох боломжтой болсон байна.


Фрэнсис Арнольд нь АНУ-ын эрдэмтэн, инженер бол Кембрижийн их сургуулийн профессор Грегори Уинтер нь Их Британийн биохимич, уургийн инженерийн мэргэжилтэн юм. Харин Жорж Смит АНУ-ын химич, Миссури их сургуулийн профессор билээ.


Д.Нямтулга

Холбоотой мэдээ