Өсвөрийн сэргийлэгчдийн чуулга уулзалт болов
МОНГОЛЫН МЭДЭЭ | ХУУЛЬУлаанбаатар /МОНЦАМЭ/."Бие биенээсээ суралцаж хөгжье" өсвөрийн сэргийлэгчдийн говийн бүсийн чуулга уулзалт Дундговь аймагт 9 дүгээр сарын 29-нөөс 10 дугаар сарын 1-ний хооронд болов.
Чуулга уулзалтад Өмнөговь, Дорноговь, Говьсүмбэр, Дундговь, Өвөрхангай аймгийн өсвөрийн сэргийлэгч бүлгэмийн 120 сурагч оролцлоо. Тэднийг чадавхжуулах, эрх зүйн мэдлэгийг дээшлүүлэх, бүлгэмийн үйл ажиллагааг идэвхжүүлэх ажлыг зохион байгуулсан бөгөөд сурагчид харилцан туршлагаа солилцов. Чуулга уулзалтыг аймаг дахь Цагдаагийн газар, ГХУСАЗСЗ, БСУГ, ХГБХГ-тай хамтран Адаацаг сумын "Бүрдийн уянга" зусланд зохион байгууллаа.