ДАШТ-ээс медаль хүртсэн тамирчдад 2,8 кг алт бэлэглэлээ

МОНГОЛЫН МЭДЭЭ
dusem11@yahoo.com
2015-09-16 16:39:28

Монголын чөлөөт бөхийн баг тамирчдыг 2015 оны ДАШТ-д амжилттай  оролцсоныг өндрөөр үнэлж Монголын чөлөөт бөхийн холбооноос өнөөдөр Дэлхийн хошой аварга болсон С.Батцэцэгийн амжилтыг үнэлж 1кг алт, ДАШТ-ий мөнгөн медаль хүртсэн Б.Номин, П.Өнөрбат, С.Цэрэнчимэд нарт 500 гр алт, хүрэл медальт Э.Бэхбаярт 300 гр алт тус тус  бэлэглэлээ.

Монголын чөлөөт бөхийн холбооноос  өнөөдөр хэвлэлийн хурал хийж, тус холбооны ерөнхийлөгч Д.Дагвадорж баяр хүргэж, олимпийн аваргатай болохын ерөөл дэвшүүлэв.

Мөн Чөлөөт бөхийн холбооны дэд ерөнхийлөгч Л.Чинбат, УИХ-ын гишүүн Д.Сумьяабазар, Удирдах зөвлөлийн тэргүүлэгч Б.Болд, А.Сүхбат, Г.Өсөхбаяр нар баг тамирчдад баяр хүргэв.

Энэ үеэр Э.Бэхбаярт “Алтай” констракшн 2 өрөө байр бэлэглэх шийдвэр гаргажээ. Мөн П.Өнөрбатад “Хасу мегаватт” компани 2 өрөө байр, Б.Номинд “Гацуурт” компани 2 өрөө байр тус тус бэлэглэсэн юм. Харин Үндэсний Хөрөнгө оруулалтын банкнаас С.Батцэцэгт 3 өрөө байр бэлэглэхээ мэдэгдлээ. Харин С.Цэрэнчимэдэд МТС компаниас хоёр өрөө байр өгөхөөр болжээ.

Энэ удаагийн Лас Вегаст болсон ДАШТ-д эх орныхоо нэрийг өндөрт мандуулсан эрэгтэй, эмэгтэй шигшээ багийн дасгалжуулагч тус бүрт 2000 ам.доллар бэлэглэсэн бол аварга Д.Сумьяабазар найз О.Пүрэвбаатарт 10 сая төгрөг гардуулжээ.

Д.Өлзий

Холбоотой мэдээ
Сэтгэгдлүүд