АНУ-д газрын тос экспортлохоо больжээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
ayanzaya@montsame.gov.mn
2018-10-02 10:47:31

МОСКВА. /АиФ/. Кувейт улс 1990 оноос хойш анх удаа АНУ-д нийлүүлдэг түүхий газрын тосныхоо экспортыг зогсоожээ. Энэ тухай АНУ-ын эрчим хүчний яам мэдээлжээ.


“Bloomberg” агентлагийн мэдээлснээр, Кувейт улс нь тус улсын экспортын 80 хүртэлх хувийг эзэлж буй Азийн зах зээл рүү дахин чиглэж эхэлсэн байна. Ираны газрын тосны экспортыг эсэргүүцсэн хориг арга хэмжээг АНУ ирэх 11 дүгээр авч хэрэгжүүлэхээр бэлтгэж байгаатай холбоотойгоор Азийн зах зээлд шинэ боломжууд нээгдэж байгаа аж. Азид Кувейтын газрын тос нэг торх нь 80 ам.доллароор худалдаалагдаж байна.


Э.Аянзаяа 

Холбоотой мэдээ