Аймгийн төвийн 1000 ахмадад хүндэтгэл үзүүллээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯН-ӨЛГИЙ
bayanulgii@montsame.gov.mn
2018-10-02 13:49:42

Баян-Өлгий /МОНЦАМЭ/. "Олон улсын ахмадын өдөр"-ийг тохиолдуулан аймгийн төвд амьдардаг 1000 ахмадад өчигдөр хүндэтгэл үзүүллээ.  Энэхүү арга хэмжээг Баян-Өлгий аймгийн ИТХ, ЗДТГ, Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газар, Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар, Өлгий сумын ЗДТГ, аймгийн Ахмадын хороо хамтран зохион байгууллаа.


Хүндэтгэлийн үйл ажиллагаанд аймгийн ИТХ-ындарга Д.Бауыржан,Засаг дарга А.Гылымхан нар оролцож, ахмад буурлуудад баярын мэндчилгээ дэвшүүлж эрүүл энхийг хүсэв. Улс, орон нутгийн хөгжил дэвшилд үнэтэй хувь нэмэр оруулж, хөдөлмөрөө зориулсан зарим ахмадуудыг Засгийн газрын болон аймгийн ИТХ, Засаг даргын нэрэмжит шагналаар шагнаж урамшууллаа.


Дашрамд хэлэхэд, тус аймгийн удирдлагууд жил бүрийн Цагаан сар болон Наурыз баяр, Олон улсын ахмадын өдрөөр ахмадуудад баярын ширээ засаж хүндэтгэл үзүүлдэг уламжлалай.


Ө.Нурболат

Холбоотой мэдээ