Японыг "Трами" хар салхи дайран өнгөрөх төлөвтэй байна

ДЭЛХИЙН МЭДЭЭ | БАЙГАЛЬ ОРЧИН
nyamtulga@montsame.gov.mn
2018-09-29 13:30:20
twitter.com/Nyamkanmk

ТОКИО. /NHK/. Японы өмнөд нутгийн Кагошима мужийн Амами арлууд болон Окинава мужид “Трами” хар салхины улмаас хүчтэй шуурга дэгдсэн байна.


Хар шуурга нутгийн бусад хэсэгт хүрч болзошгүйг цаг уурын мэргэжилтнүүд анхааруулжээ. Бямба гарагийн 12 цагийн үед Окинава мужийн Куме арлаас зүүн урд чиглэлд 40 км зайд хүчтэй шуурга болно гэж Цаг уурын агентлаг мэдээлэв.


Үүний зэрэгцээ “Трами” хар салхи хойд зүгийг чиглэн 20 км цагийн хурдтай урагшилж байгаа ажээ. Хар салхины агаарын төвийн даралт 950 гектопаскал байгаа бол төв хэсэгтээ салхины хүч 162 км цагийн хурдтай байна.


“Трами” хар салхи зүүн хойд чиглэлд эрчээ авч ням гарагт Япон баруун гол арлуудыг дайрах төлөвтэй байна. Цаг уурын мэргэжилтнүүд даваа гараг хүртэл аадар бороо орж, хүчтэй шуурга дэгдэх учир сонор сэрэмжтэй байхыг анхаарууллаа.


Д.Нямтулга

Холбоотой мэдээ