Эмэгтэй түшээдийн шаардлагаар Г.Ариунболд ажлаасаа чөлөө хүсчээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | ХУУЛЬ
batsaikhan@montsame.mn
2016-02-26 13:43:14

Төв аймгийн Баянчандмань сумын малын эмч Б гэх эмэгтэйг хүчирхийлсэн хэрэг өнгөрсөн оны 9 дүгээр сард гарсан. Энэ хэрэгт тус сумын Засаг даргын орлогч Б.Ханбаатарыг сэжигтнээр татаж байгаа төдийгүй 5 сар орчим хорих төвд хоригдож байна. Түүний хэргийг одоогоор прокурор хянаад шүүхэд шилжүүлсэн.

Харин Б.Ханбаатарын хамсаатан гэх ЗДТГ-ын дарга Г.Ариунболд ажлаа хийсээр байгааг хохирогч эмэгтэйн талынхан болон эмэгтэй түшээд эсэргүүцэж байгаа. Тухайлбал, энэ талаар  УИХ-ын гишүүн Ц.Оюунгэрэл, Л.Эрдэнэчимэг нар Төрийн албаны зөвлөлд хандана гэдгээ мэдэгдсэн. Эмэгтэй гишүүдийн байр суурийг Г.Ариунболдын өмгөөлөгч хүлээн зөвшөөрөхгүй гэдгээ мэдэгдэж, шүүхэд хандахаар болсон ч тэрбээр өнгөрсөн долоо хоногт ажлаасаа чөлөө авах хүсэлтээ өгсөн талаар тус сумын Засаг дарга Б.Баярнэмэх мэдээлжээ.

Ж.Батсайхан

Холбоотой мэдээ