ОХУ Афганистанд 10000 "AK-47” "бэлэглэжээ"

ДЭЛХИЙН МЭДЭЭ
nyamtulga@montsame.mn
2016-02-26 10:40:59

КАБУЛ. /Anadolu/. Афганистан дахь НАТО-гийн нөлөөг бууруулах зорилгоор тус улсад ОХУ 10 мянган “AK-47” бэлэглэсэн байна.

10 мянган автомат буу, хэдэн сая сумыг Афганистаны Үндэсний аюулаас хамгаалах хүчинд бэлэг болгон өглөө гэж ОХУ-аас Афганистанд суугаа Элчин сайд Александр Мантицки мэдэгджээ.

Харин Афганистаны Үндэсний аюулгүй байдлын зөвлөх Мохаммад Ханиф Атмар, ОХУ-ын тусламжид талархаж байгаагаа илэрхийлээд, энэ тусламж хоёр улсын найрсаг харилцааг илтгэж байна гэж мэдэгдэв.

Мөн тэрбээр, ОХУ-тай байгуулсан стратегийн хэлэлцээрийн дагуу эдгээр автомат буу, сумыг нийлүүлсэн гэж мэдэгдсэн байна.

Д.Нямтулга

 

Холбоотой мэдээ