Аймгийн аварга шалгаруулах шатрын тэмцээн боллоо

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯН-ӨЛГИЙ
erdenechimeg@montsame.mn
2016-02-26 09:57:59

Баян-Өлгий аймгийн аварга шалгаруулах 2016 оны насанд хүрэгчдийн шатрын тэмцээн аймгийн БТС-ын газарт зохион байгууллаа.

Энэхүү тэмцээнд эрэгтэй, эмэгтэй нийт 63 шатарчин оролцов. Эрэгтэй төрөлд тэргүүн байрыг ЦШСГазрын мэргэжилтэн А.Мандат, дэд байранд Голомт банкны теллер Х.Хуандык, гутгаар байранд И.Сабихан шалгарлаа. Эмэгтэйчүүдээс тэргүүн байрыг  Р.Айганым, дэд байрыг Х.Айша гутгаар байрыг М.Енгилик нар тус тус шалгарлаа.

 

Ш.Айзаря

Холбоотой мэдээ